2008年6月28日土曜日
зарим хүмүүсийн тухай
Хэд хэдэн найз гэгдэх хааяа шал дэмий хов жив ярьж зугаагаа гаргадаг хүмүүс байдаг юм. Заримдаа гэнэтхэн утас ирж зөвхөн өөрийнхөө хэлж ярих гэснээ бураад би сонсож бгаа эсэх ч бараг хамаагүй зүгээр л хүний цагийг барж өөрийнхөө стресийг тайлдаг хүүхэн байдаг юм. Өнөөдөр яг оройн хоолоо идэж бтал нөгөө хүүхэн утасдаж би зүгээр л аан аан гэсээр хамаг цагаа алдаж идэх гэж бсан хоол ч хөрөөд утсаа тавьсаны дараа чухам юуны тухай ярьсаныг нь ч санасангүй.......Уг нь хүнтэй ярьж харилцаа барина гэдэг чин харилцан ярьж ойлгоцох баймаар юм. Ерөөсөө хүчээр хэнд ч хамаагүй стресээ тайлдаг хүмүүсийг ойлгохгүй юм. Нэг бодлын бүдүүлэг ч нэг бодлын өрөвдмөөрч юм шиг.
2008年6月24日火曜日
юу ч хамаагүй бичмээр санагдаад л
Яасаши кисс ш дээ гэдэг дууг сонсоод сууж бна. Хааяа бодит орчноос тасармаар санагдахаараа сонсдог дуу. Залуу байхад Нирвана сонсож модернист шүлэг сонирхож, амьдрал утгагүй энэ тэр гэж солиордог байж. Одоо бодоход инээд ч хүрмээр юм шиг. Өнөөдөр жаахан шүлэг уншсан чин тэр үе санаанд ороод бас өөрийгөө юмар их өөрчлөгдөж амьдралд яасан их нухлагдаа вэ гэж бодоод л. Үр дүн нь тэр үеэ бодвол жинхэнэ амьдралын үнэ цэнийг мэдэрч уян зөөлөн болсон шиг санагдана. Бас зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа больсоноо мэдрэв.
登録:
投稿 (Atom)