2008年7月9日水曜日

найз аа гэж

10 жилийн дотны найзтайгаа олон жил холбогдохгүй байж өнөөдөр холбогдож чатлав. Хуучны дурсамж сэдэрч нулимсаа барьж дийлсэнгүй. Цаг хугацаа намайг өөр хүн болгосон мэт бсан ч бүх юм хэвэндээ байгааг мэдэрсэн сэтгэл надад дийлдэхээ болин сад тавьчихлаа. Санаа алдахад сэтгэл уужирч хүлээснээс салсанаа сая л мэдэрлээ. Зүрх сэгэлийн анд, сэтгэл дэх эх нутгаа гэж...

2008年6月28日土曜日

зарим хүмүүсийн тухай

Хэд хэдэн найз гэгдэх хааяа шал дэмий хов жив ярьж зугаагаа гаргадаг хүмүүс байдаг юм. Заримдаа гэнэтхэн утас ирж зөвхөн өөрийнхөө хэлж ярих гэснээ бураад би сонсож бгаа эсэх ч бараг хамаагүй зүгээр л хүний цагийг барж өөрийнхөө стресийг тайлдаг хүүхэн байдаг юм. Өнөөдөр яг оройн хоолоо идэж бтал нөгөө хүүхэн утасдаж би зүгээр л аан аан гэсээр хамаг цагаа алдаж идэх гэж бсан хоол ч хөрөөд утсаа тавьсаны дараа чухам юуны тухай ярьсаныг нь ч санасангүй.......Уг нь хүнтэй ярьж харилцаа барина гэдэг чин харилцан ярьж ойлгоцох баймаар юм. Ерөөсөө хүчээр хэнд ч хамаагүй стресээ тайлдаг хүмүүсийг ойлгохгүй юм. Нэг бодлын бүдүүлэг ч нэг бодлын өрөвдмөөрч юм шиг.

2008年6月24日火曜日

юу ч хамаагүй бичмээр санагдаад л

Яасаши кисс ш дээ гэдэг дууг сонсоод сууж бна. Хааяа бодит орчноос тасармаар санагдахаараа сонсдог дуу. Залуу байхад Нирвана сонсож модернист шүлэг сонирхож, амьдрал утгагүй энэ тэр гэж солиордог байж. Одоо бодоход инээд ч хүрмээр юм шиг. Өнөөдөр жаахан шүлэг уншсан чин тэр үе санаанд ороод бас өөрийгөө юмар их өөрчлөгдөж амьдралд яасан их нухлагдаа вэ гэж бодоод л. Үр дүн нь тэр үеэ бодвол жинхэнэ амьдралын үнэ цэнийг мэдэрч уян зөөлөн болсон шиг санагдана. Бас зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа больсоноо мэдрэв.

2008年5月29日木曜日

газар хөдлөлт

Анх Японд ирээд л газар хөдлөхийг мэдэрч их айж билээ. Байнга хөдөлж байдаг болохоор яваандаа дасах янзтай. Саяхан Хятадад хүчтэй газар хөдөлж олон хүн үрэгдлээ. Энд ТВ -р өдөр бүр л гарч бна. Мэдээллийн хэрэгсэл сайн хөгжсөн болохоор цаг алдалгүй шинэ мэдээг дамжуулах юм даа. Урьд нь иймэрхүү мэдээ үзээд нэг их хямардаггүй л байсан даа. Энэ удаа үнэхээр их юм бодлоо. Газар их хөдөлдөг газар амьдарч байгаа болохоор ч тэр үү бүү мэд... Угаасаа Монгол хүн Хятадуудад дургүй байдаг. Би ч гэсэн яагаад ч юм Хятад гэхээр л дургүй хүрээд байдаг, бүр яс махны юм шиг бгаа юм. Гэхдээ энэ удаа газар хөдлөлтөнд өртсөн хүмүүсийг хараад өөрийн эрхгүй нулимс зангираад их өрөвдсөн шүү. Ядаж хүүхдүүд их өртсөн бсан болохоор... Тэгээд Хятад хүнд дургүй мөртлөө хандив өргөдөг утасруу залгаж суух вэ дээ. Энд ч гэсэн хүчтэй газар хөдлөлт хэзээ л бол хэзээ хөдөлж магад гэж яригдаад байгаа. Ганц Япон ч биш л дээ. Монголд газар хөдөлбөл чанаргүй барилгууд нь бүгд нураад их хохирол болох байхдаа гэж бодохоор санаа их зовох юмаа. За даа, санаа зовлоо гээд яахав дээ, үхэх цаг нь болсон бол яаж сэрэмжлээд ч нэмэргүй үхэх л хойно. Одоо энэ цаг хугацаандаа сэтгэл хангалуун амьдрах л чухал юм даа.

2008年5月28日水曜日

Монгол фонд

Төрлөх хэлээрээ бичиж байя гэж бодоод кирил фонд суулгаж авлаа. Одоо бодол санаагаа буулгах л үлдлээ дээ.

jiriin l nam jim amidral

Unuudur genethen l blog neemeer sanagdaad neechihlee.
Chuham yu geech ni hatgasan ym ynz ynziin bodol orj ireed buulgamaar sanagdaad aa. Amidral neg heviin nam jim bolovch uy uy yu ch hamaagui hiimeer sanagdaad, gehdee l bodit nuhtsul tiim bolomjiig uguhgui bolohoor ergeed l heviin amidraldaa oroh ym daa. Ohinoo untuulchilaa, nuhur oroin hooloo idchiheed sport club-d hulsuu gargahaar yvsan, gert nam jim...
Ene er busiin jiriin buguud nam taivan amidraldaa bi dasaj dee. Ym ymand uschisen, zavgui, itvehtei amidarch bsan uye bodohoor hudlaa ym shig, tegeed ergeed ter nuhtsulduu buzaj ochiy gej lav bodohoo boliod udaj bna daa. Hundlunguus harahad uidgartai udur bur ijil ymaa davtaad bgaa ym shig bolovch, uuruu uurtuu ih l setgel hangaluun amidarch bna daa. Tegeed ene nam jim amidralaa eruusuu hamgiin az jargaltai zuil gej boddog bolson doo. Nam jim gedeg ni Zuun jiliin gantsaardal shig bish l dee, zugeer l udur tutam ontsiin zovlon shanalal ugui, baidag l neg udruud... Ugluu bosood unuudur ch gesen ontsiin goid ymgui nam taivan udur bolj bgaad setgel hangaluun baih. Ystoi nuguu zulgen deer geree bariad zugeer l amidarch bna daa. Amidrah saihan bnaaaaaaaaaa.