2008年5月29日木曜日
газар хөдлөлт
Анх Японд ирээд л газар хөдлөхийг мэдэрч их айж билээ. Байнга хөдөлж байдаг болохоор яваандаа дасах янзтай. Саяхан Хятадад хүчтэй газар хөдөлж олон хүн үрэгдлээ. Энд ТВ -р өдөр бүр л гарч бна. Мэдээллийн хэрэгсэл сайн хөгжсөн болохоор цаг алдалгүй шинэ мэдээг дамжуулах юм даа. Урьд нь иймэрхүү мэдээ үзээд нэг их хямардаггүй л байсан даа. Энэ удаа үнэхээр их юм бодлоо. Газар их хөдөлдөг газар амьдарч байгаа болохоор ч тэр үү бүү мэд... Угаасаа Монгол хүн Хятадуудад дургүй байдаг. Би ч гэсэн яагаад ч юм Хятад гэхээр л дургүй хүрээд байдаг, бүр яс махны юм шиг бгаа юм. Гэхдээ энэ удаа газар хөдлөлтөнд өртсөн хүмүүсийг хараад өөрийн эрхгүй нулимс зангираад их өрөвдсөн шүү. Ядаж хүүхдүүд их өртсөн бсан болохоор... Тэгээд Хятад хүнд дургүй мөртлөө хандив өргөдөг утасруу залгаж суух вэ дээ. Энд ч гэсэн хүчтэй газар хөдлөлт хэзээ л бол хэзээ хөдөлж магад гэж яригдаад байгаа. Ганц Япон ч биш л дээ. Монголд газар хөдөлбөл чанаргүй барилгууд нь бүгд нураад их хохирол болох байхдаа гэж бодохоор санаа их зовох юмаа. За даа, санаа зовлоо гээд яахав дээ, үхэх цаг нь болсон бол яаж сэрэмжлээд ч нэмэргүй үхэх л хойно. Одоо энэ цаг хугацаандаа сэтгэл хангалуун амьдрах л чухал юм даа.
登録:
コメントの投稿 (Atom)
0 件のコメント:
コメントを投稿